Thursday, January 26, 2012
Татах хүч
Хэрэв та барьж байгаа юмаа алдвал тэр чинь газарт унана. Энэ бол ямар ч биетийг дэлхий руу татдаг, татах хүч нэртэй үл үзэгдэгч хүчний илрэл юм. Татах хүч байгаагүйсэн бол биетүүд дэлхийн гадаргуу дээр тогтож чадахгүй сансар руу нисэн одох байсан. 400 орчим жилийн тэртээ Галилей унаж байгаа биетийн хурд нэмэгддэг, өөрөөр хэлбэл хурдатгал үүсдгийг нээжээ. Тэрбээр хэлбэр хэмжээгээрээ ижил ч хүнд, хөнгөн зүйлүүд адилхан хугацаанд газарт хүрдгийг хүн мөн тогтоосон байна. Татах хүч адилхан нөлөөлжээ.
Wednesday, January 25, 2012
Дулаан ба температур
Дулаан бол эрчим хүчний нэг хэлбэр юм. Бид дулааныг хамгийн энгийн хэлбэрээр дулаацах, ус буцалгах, хоол унд бэлтгэх зэргээр өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Савтай халуун усыг төмөр халбагаар хутгахад дулаан дамжиж халбаганы иш хална. Үүнийг дулаан дамжуулалт гэнэ. Хатуу биетэд дулаан дамжуулалтын аргаар дулаан дамждаг. Зарим хатуу биетэд, жишээлбэл төмөрлөгт дулаан маш хурдан тархдаг. Түүнийг дулаан сайн дулаан дамжуулагч гэнэ. Өөр хатуу биет, жишээлбэл хуванцар нь дулааныг маш муу дамжуулна. Түүнийг дулаан тусгаарлагч гэнэ.
Цахилгааны тухай асуулт
Энэхүү асуултууданд хариулж, хариултаа comment дээр үлдээнэ үү. Харааж зүхсэн comment бичихийг хориглоно. Нэрээ тодорхой бичнэ үү.
- Унтаалгыг дарахад яагаад чийдэн асдаг вэ?
- Зурагтын дэлгэц дээр яаж дүрс гардаг вэ?
- Цахилгаан станц цахилгааныг яаж гаргадаг вэ?
- Зурагт ажиллахад антен ямар үүрэгтэй вэ?
- Радио нэвтрүүлэг яаж радио хүлээн авагчид ирдэг вэ?
- Роботыг бүтээхэд ямар зарчим ашигладаг вэ?
- Цахилгаан мотор яаж ажилладаг вэ?

Дуу авиа
Бидний сонсож буй авиа нь эргэн тойронд болж буй зүйлийн тухай, тэр ч байтугай авиа гаргаж байгаа зүйл нь харагдахгүй байхад ч хүртэл мэдээлж байдаг. Ингэж бид утасны хонх, машины шуугиан, бороо орох чимээг сонсдог. Юмс хоёр тийш маш хурдан хөдлөхөд авиа үүсдэг. Үүнийг хэлбэлзэл гэнэ. Биетийн хэлбэлзэл хурдан байх тусам гаргаж буй авиа нь өндөр байна. Хэлбэлзэл хэдий чинээ удаан байна авиа төдий чинээ нам байна. Авианы нарийн, бүдүүнийг тодорхойлох үзүүлэлтийг дууны хэмжээ гэнэ. Авиа 1 секундед хэлбэлзэх хэлбэлзлийн тоог авианы давтамж гэнэ.
Monday, January 23, 2012
Гэрэл ба сүүдэр
Гэрэл
Гэрэл бол эрчим хүчний нэг хэлбэр юм. Гэрэл цацруулдаг биетийг гэрэлтэгч гэнэ. Нар, цахилгаан дэнлүү, лаа, зурагт бүгд л гэрэлтэгч биетүүд. Бусад биетүүд гэрэлтэгч биетээр гэрэлтүүлэгдэж байдаг. Дэлхий дээрх гэрлийн гол үүсвэр бол нар. Бүх амьд биед нарны эрчим хүч хамаарч байдаг.
Зарим биетийн гэрэл бусдынхаасаа илүү хурц байдаг. Гэрлийн хурцыг гэрлийн эрчимт чанар гэж нэрлэх нь ч бий.
Сүүдэр
Гэрэл нэвтрүүлдэггүй биетийг тунгалаг бүс буюу гэрэл үл нэвтрүүлэгч гэдэг. Тунгалаг бүс биетийн гэрэл тусахгүй талд сүүдэр гардаг. Сүүдэр хэд хэдэн янз байдаг. Хав хар буюу тод хар сүүдэр нь гэрэл хүрч тусдаггүй газар байх бөгөөд үүнийг бүтэн сүүдэр гэнэ. Биетийг нэвтлэн яльгүй ч атугай гэрэл тусдаг газар янз бүрийн зэгэлдүү сүүдэр үүсэн бөгөөд үүнийг хагас сүүдэр гэнэ. Гэрлийн эх үүсгүүрийн хэмжээнээс сүүдрийн янз байдал хамаардаг.

Үрэлт
Хэрэв та номыг ширээн дээгүүр амархан хөдөлгөх гээд үзвэл эхлээд байрнаасаа огт хөдлөхгүй. Энэ нь хөдөлгөөнийг саатуулдаг үрэлтийн хүчтэй холбоотой. Хэрэв та хүчилбэл ном байрнаасаа хөдөлж, ширээн дээгүүр гулсаж эхэлнэ. Үрэлтийн хүч гулсалтыг удаашруулдаг. Үрэлт биеийн хөдөлгөөнийг нэг бол зогсоож, нэг бол удаашруулна.
Тоормос үрэлтийн зарчим дээр үндэслэгдсэн байна. Тоормосоо хүчтэй дарах тусам тоормосны дөнгө илүү том талбайгаар дугуйнд хүрч, илүү хурдан зогсоно.
Уулчны гутал арзгар хаймар ултай байдаг. Гутлын ул хад хоёрын хооронд үүсч буй үрэлт уулчны хөлийг доош гулсуулахгүй.
Үрэлтийн хүчийг их байлгахын тулд зам болон машины дугуйг арзгар хийдэг. Энэ нь машиныг гулгах, шарвахаас хамгаалдаг

Эрчим хүч гэж юу вэ?
Бидний эргэн тойронд цаг ямагт олон үйл явдал тасралтгүй болж байдаг. Салхи салхилж, цахилгаан цахиж, машин хөлхөж, хүүхдүүд тоглож, хүмүүс ярилцаж, бүгд үргэлжийн хөдөлгөөнд оршдог. Үүнийг эрчим хүч гэнэ. Эрчим хүчийг жоуль гэдэг нэгжээр хэмждэг. Дулаан нь эрчим хүчний нэг хэлбэр юм гэдгийг тогтоосон Жоулийн овгоор энэ нэгжийг нэрлэжээ. Нар гэрлийн болон дулааны эрчим хүч цацруулдаг. Явж буй машин хөдөлгөөний эрчим хүчтэй байдаг. Урсаж буй ус хөдөлгөөний эрчим хүч агуулна. Нүүрс нь болзолт эрчим хүчний нэг хэлбэр болох химийн эрчим хүчийг агуулдаг. Агаарын урсгал буюу салхи нь хөдөлгөөний эрчим хүчийг агуулдаг.
Sunday, January 22, 2012
Физик
Бодис зүй буюу Физик (Грек: φύσις (phúsis), "байгаль" ба φυσικῆ (phusiké), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.
Бүх атомын дотоод дахь харилцан үйлчлэлийг бүрэлдүүлж буй квант механикийн үзэгдлүүдийг оролцуулан ертөнцийн хамгийн үндсэн ажиллагааг судалдаг тул физикийг тулгуур шинжлэх ухаан гэж үзэж болох ба үүн дээр хими, дэлхий судлал, биологи, ба нийгмийн шинжлэх ухаанууд тогтож байдаг. Үндсэн физикт гарсан нээлтүүд бусад бүх шинжлэх ухаануудад чухал нөлөө үзүүлдэг.
Физик нь туршлагын үр дүнг тайлбарлах онолын загвар боловсруулах, үнэн загвартаа тулгуурлан дараагийн шатны туршлагын үр дvнг тооцох маягаар шинжлэх ухааны аргыг ашиглан байгалийг таньж мэдэх оролдого хийдэг. Анх физик нь байгалийн философийн нэг хэсэг байсан ба 19-р зуунд философиос салж биеэ даасан позитив шинжлэх ухаан болон хөгжжээ. Физикчид кваркуудаас хар нүхийг хүртэл, тусгаар атомоос хэт дамжуулагч хүртэл өргөн хүрээний физик үзэгдлүүдийг судалдаг.

- Сонгодог механик (классик механик) нь биесийн харилцан байршил өөрчлөгдөх хамгийн энгийн хөдөлгөөний шалтгаан, зvй тогтолыг судалдаг физикийн салбар юм. Сонгодог механикийн vндсэн хуулиудыг томьёолсон Ньютоны нэрээр "Ньютоны механик" гэж ярьдаг. Сонгодог механик нь хөдөлгөөнгүй биетүүдийг загварчилдаг статик, хөдөлж буй биетүүдийг загварчилдаг кинематик, ба хүчний үйлчлэл дор буй биетүүдийг загварчилдаг динамик гэсэн хэсгүүдэд хуваагддаг.
- Цахилгаан соронзон хэмээх салбар нь цахилгаан соронзон орны шинж чанарыг судална. Цахилгаан цэнэгтэй байх нь бөөмсийн үндсэн шинж чанар бөгөөд тvvнтэй холбоотой vзэгдлvvдйиг энэ салбарт авч vздэг.
- Термодинамик нь дулааны үйлчлэл ба энергийн нэг төлөвөөс нөгөөд шилжих хувирал, эдгээрийн температур, даралт, эзэлхүүн, механик үйлчлэл, ажил зэрэгт нөлөөлөх нөлөөллийг судалдаг физикийн хэсэг юм. Тэлж буй хийнээс ашигтай ажил гаргадаг дулааны машиныг сайжруулах гэсэн оролдлогуудаас термодинамик төрөн гарсан байна.
- Статистик механик нь термодинамиктай нягт холбоотой онол ба бүрдүүлж буй жижиг хэсгүүдэд нь статистикийн зарчмуудыг хэрэглэн макро системүүдийг судалдаг.
- Квант механик нь атомын хэмжээний ба түүнээс жижиг системүүд, тэдгээрийн цацрагтай харилцан үйлчлэлцэх үйлчлэлийг ажиглагдах хэмжигдэхүүнүүдийн тусламжтай судалдаг онолын физикийн салбар юм. Квант механик нь бүх төрлийн энергийг багц багцаар цацардаг гэсэн ажиглалтан дээр үндэслэгддэг.
- Харьцангуйн онол нь дараах хоёр онолоос бүтнэ:
- Харьцангуйн тусгай онол нь (1) вакуум дахь гэрлийн хурд тогтмол ба гэрэл үүсгэгч ажиглагчийн аль алинаас хамаарахгүй, мөн (2) бүх инерциал тооллын системүүд дэх физикийн хуулиудын математик илэрхийлэл ижил байна гэсэн хоёр постулат дээр үндэслэгддэг. Эдгээр нь масс ба энергийн эквивалент чанар, хурдтай биеийн масс, хэмжээ ба хугацаа өөрчлөгдөх үзэгдлүүдэд хүргэдэг.
- Харьцангуйн ерөнхий онол, нь дээрх онолын гравитацийг оролцуулан тооцсон өргөтгөл юм.
Эрдэмтэн
Бидний хүрээлэн буй ертөнцийг судалдаг мэргэжилтнийг эрдэмтэн гэнэ. Аянга яагаад цахидаг, гол яагаад урсдаг гэх мэт өдөр тутам бидний эргэн тойронд болдог үзэгдлүүдийн учрыг олохын тэд хичээдэг. Эдгээрийн учрыг тайлбарласнаар нээлт бүтээл гаргаж хүний амьдралын хэв маягыг өөрчилдөг цахилгаан хэрэгсэл, машин, компьютерийг бүтээдэг.
Subscribe to:
Posts (Atom)