Monday, January 23, 2012

Эрчим хүч гэж юу вэ?

Бидний эргэн тойронд цаг ямагт олон үйл явдал тасралтгүй болж байдаг. Салхи салхилж, цахилгаан цахиж, машин хөлхөж, хүүхдүүд тоглож, хүмүүс ярилцаж, бүгд үргэлжийн хөдөлгөөнд оршдог. Үүнийг эрчим хүч гэнэ. Эрчим хүчийг жоуль гэдэг нэгжээр хэмждэг. Дулаан нь эрчим хүчний нэг хэлбэр юм гэдгийг тогтоосон Жоулийн овгоор энэ нэгжийг нэрлэжээ. Нар гэрлийн болон дулааны эрчим хүч цацруулдаг. Явж буй машин хөдөлгөөний эрчим хүчтэй байдаг. Урсаж буй ус хөдөлгөөний эрчим хүч агуулна. Нүүрс нь болзолт эрчим хүчний нэг хэлбэр болох химийн эрчим хүчийг агуулдаг. Агаарын урсгал буюу салхи нь хөдөлгөөний эрчим хүчийг агуулдаг.

No comments:

Post a Comment