Monday, January 23, 2012

Үрэлт

Хэрэв та номыг ширээн дээгүүр амархан хөдөлгөх гээд үзвэл эхлээд байрнаасаа огт хөдлөхгүй. Энэ нь хөдөлгөөнийг саатуулдаг үрэлтийн хүчтэй холбоотой. Хэрэв та хүчилбэл ном байрнаасаа хөдөлж, ширээн дээгүүр гулсаж эхэлнэ. Үрэлтийн хүч гулсалтыг удаашруулдаг. Үрэлт биеийн хөдөлгөөнийг нэг бол зогсоож, нэг бол удаашруулна.
Тоормос үрэлтийн зарчим дээр үндэслэгдсэн байна. Тоормосоо хүчтэй дарах тусам тоормосны дөнгө илүү том талбайгаар дугуйнд хүрч, илүү хурдан зогсоно.
Уулчны гутал арзгар хаймар ултай байдаг. Гутлын ул хад хоёрын хооронд үүсч буй үрэлт уулчны хөлийг доош гулсуулахгүй.
Үрэлтийн хүчийг их байлгахын тулд зам болон машины дугуйг арзгар хийдэг. Энэ нь машиныг гулгах, шарвахаас хамгаалдаг


             

No comments:

Post a Comment