Monday, January 23, 2012

Гэрэл ба сүүдэр

Гэрэл
Гэрэл бол эрчим хүчний нэг хэлбэр юм. Гэрэл цацруулдаг биетийг гэрэлтэгч гэнэ. Нар, цахилгаан дэнлүү, лаа, зурагт бүгд л гэрэлтэгч биетүүд. Бусад биетүүд гэрэлтэгч биетээр гэрэлтүүлэгдэж байдаг. Дэлхий дээрх гэрлийн гол үүсвэр бол нар. Бүх амьд биед нарны эрчим хүч хамаарч байдаг.
Зарим биетийн гэрэл бусдынхаасаа илүү хурц байдаг. Гэрлийн хурцыг гэрлийн эрчимт чанар гэж нэрлэх нь ч бий.
Сүүдэр
Гэрэл нэвтрүүлдэггүй биетийг тунгалаг бүс буюу гэрэл үл нэвтрүүлэгч гэдэг. Тунгалаг бүс биетийн гэрэл тусахгүй талд сүүдэр гардаг. Сүүдэр хэд хэдэн янз байдаг. Хав хар буюу тод хар сүүдэр нь гэрэл хүрч тусдаггүй газар байх бөгөөд үүнийг бүтэн сүүдэр гэнэ. Биетийг нэвтлэн яльгүй ч атугай гэрэл тусдаг газар янз бүрийн зэгэлдүү сүүдэр үүсэн бөгөөд үүнийг хагас сүүдэр гэнэ. Гэрлийн эх үүсгүүрийн хэмжээнээс сүүдрийн янз байдал хамаардаг.

No comments:

Post a Comment